Хэрэглэх тохиромжтой хэсэг: суга, бикини, сахал /5мм-с богино болон урт ширүүн үс үлдэгдэлгүй авна/
Хэрэглэхэд зарцуулагдах цаг: 20мин
Давуу тал: харшил өгөхгүй, гэртээ өөрөө хийхэд нэн хялбар
Нэмэлт дагалдах хэрэгсэл:
– үс дотогш ургах болон үсний ургалтын эсрэг тос, түрхлэг мод-3ш, төмөр сав
Сануулга: Түлэгдэх аюултай тул нялх балчир хүүхэд ойр хавьд байхгүй үед, сайтар халууныг нь тааруулсныхаа дараа хэргэлнэ. Өтгөвтөр, ус шиг урсахгүй, модон дээр авах үед үечлэн тасалдаж байвал тохиромжтой температур гэж үзнэ.
Хэрхэн хэрэглэх вэ?
1.Арьс хуурай байх шаардлагатай. Тальк байхгүй бол маш бага гурил үрэн хуурай болгох боломжтой
2. Плитка дээр халаана 5-6 минут орчим халаасны эцэст тал нь шингэн тал нь хатуу болох үед плитка дээрээс авна
3.Нягтаршилтай, хатуувтар болтол нь хольж хутгана
4.Тусгай дагалдаж ирсэн модоороо хутган авч зузаанаар жижиг жижиг хэсэгт үсний ургалтын дагуу түрхэнэ .
5. Вакс татаж эхлэх талд гараараа арьсаа дарж чангалж өгнө
6. Түрхсэн вакс дээрээ хуруугаараа зөөлөн хүрэх үед наалдхааргүй болсон үед хурдан хөдөлгөөнөөр үсний ургалтын эсрэг хуулж авна.
7.Ваксаа хуулж авсны дараа зориулалтын тосоо түрхэн илүүдэл ваксаа арилгаж, арьсаа тайвшруулж өгнө
8. Үлдэгдэл ваксаа хатсаны дараа савтай нь хадгалаад дараа нь дээрхийн адил хэрэглэнэ
9. Вакс дууссан бол нэмэлтээр запасийг нь худалдан авч хэрэглэх боломжтой
Утас: 77116968
Цацаа –
Вакс хийж мэддэггүй байсан хүн сурчихсан л бгам даа үнэн амархан бас амар. Одоо өөр вакс сэтгэлд хүрэхгүй л байна.
bolorbaterdene –
Баярлалаа 🙂